Хан-Уул дүүргийн Хүүхдийн сэргээн засах төв нь хөгжлийн хоцрогдолтой, архаг суурь өвчтэй хүүхдэд сэргээн засахын тусламж үйлчилгээ үзүүлэх төрийн эрүүл мэндийн байгууллага юм.

Хамрах хүрээ
0–16 насны хүүхдэд амбулатори, өдрийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх, явуулын болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Үйлчилгээний жагсаалт
Амбулатори
- Сэргээн засах үзлэг
- Хөдөлгөөн засал
- Хэл засал
- Усан эмчилгээ
- Зүү эмчилгээ
- Физик эмчилгээ
- Дүрс оношлогоо

Нийгмийн тусламж үйлчилгээ
- Сэтгэл зүйчийн зөвлөгөө
- Нийгмийн ажилтны зөвлөгөө
- Хөгжлийн хоцрогдлын эрт илрүүлэг
Хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээ
- Сэргээн засах үйлчилгээ
- Өдрийн эмчилгээ
- Лаборатори
- Яаралтай тусламж

Хүлээн авах хүүхдүүд
Хоол тэжээлийн дутагдалтай, архаг суурь өвчтэй, хөгжлийн хоцрогдолтой, сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд.
