- 1934 – 1991
Дөрөвдүгээр ясли
1934 оны 9 дүгээр сарын 15-нд орон сууцны жижигхэн дан байшинд, эсгий, цэмбэний фабрикийн дэргэд 8 хүүхэд, 3 ажилчинтай, фабрикийн ажилчдын хүүхэд асрах газар нэртэйгээр байгуулагдаж, орон тоо, захиргаа, аж ахуйн төсвийг Эрүүлийг хамгаалах яамны Эх нялхасын хэлтсээс хангаж байсан.
- 1991 – 2001
Хүүхдийн сувиллын ясли IV
Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны А/39 тоот тогтоол, Эрүүл мэндийн сайдын 1991 оны 83 тоот тушаал, Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах, Нийгэм хангамжийн газрын даргын 1991 оны 108 тоот тушаалаар 1–3 насны архаг суурь өвчтэй хүүхдүүдийг хүлээн авдаг сувиллын ясли болжээ.
- 2001 – 2019
Т.Ашваагийн нэрэмжит Хүүхдийн клиник сувилал IV
Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 98/197 тоот хамтарсан захирамж, тушаалаар дэвсгэр нутгийн буюу ХУД-ийн «Хүүхдийн Клиник Сувилал №4» болон өөрчлөгдөж, НЗД-ын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын 2001 оны 88 тоот тушаалаар клиник сувиллын дүрэм, орон тоо батлагдсанаар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нутаг дэвсгэрийн нэгдсэн эмнэлэг, амбулатори, өрхийн эмнэлгүүдийн тогтоосон 5 хүртэлх насны архаг суурь өвчтэй хүүхдүүдийг хүлээн авч, эмчилгээний хоол, эмийн бус эмчилгээ, бие бялдрын өсөлт хөгжилт, биеийн ерөнхий чадамжийг сэргээх, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн.
- 2020 оноос
Т.Ашваагийн нэрэмжит Хүүхдийн сэргээн засах Хантуул төв
Хөгжлийн хоцрогдол, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдүүдэд сэргээн засах тусламж үйлчилгээ, эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцоо, нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллага болон өөрчлөгдсөн.
Түүхэн замнал
1934 он — IV ясли. Шинэ тулгар улс орны бүтээн байгуулалтад ажиллах ажилчин хөдөлмөрчдийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл саруул өсгөн бойжуулах талаар анхаарч, Монгол улсын хүүхдийн ууган цэцэрлэг, яслиудын нэг болох манай IV яслийг 1934 онд байгуулсан.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Хүүхдийн сэргээн засах төв Олон нийттэй харилцах, мэдээлэл хариуцсан ажилтан
Утас: 976-(11)341598 Цахим шуудан: info@khantuul.ub.gov.mn