Хан Туул хүүхдийн сэргээн засах төвийн сүүлийн үеийн онцлох үйл явдлууд, ололт амжилтыг хүргэж байна.

  1. Хүүхдийн нурууны муруйлт, хазайлтыг оношлох дижитал сколиометрийн хэмжилтийг гар утасны аппликейшн ашиглан амжилттай нэвтрүүлсэн.
  2. Давсан ванн эмчилгээг шинээр эхлүүлсэн.
  3. Сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээ: Сэтгэлзүйн өрөөг тохижуулах төсөл бичиж, Абико ХХК-тай хамтран тус өрөөг тохижуулж, 2025 оны 02 сарын 12-ны өдөр нээж үйл ажиллагааг эхлүүлсэн.
  4. Хэл яриа, танин мэдэхүйг сайжруулах «Үлгэрийн цаг» хөтөлбөрийг шинээр боловсруулсан.
  5. Улны скан аппарат-1, эмчилгээний налуу ширээ-1, хүүхдийн зогсоогч төхөөрөмж-1, мөрний дасгалын тоног төхөөрөмж-1, нийт 4 аппаратыг НЭМГ-аас шийдвэрлэж өгсөн.
  6. Сувилахуйн тусламж үйлчилгээг дараах 5 төрлөөр нэмэгдүүлэн ажиллаж байна:
    • Халуун, хүйтэн жин тавих
    • Шээлгүүр тавих
    • Ходоод угаах
    • Усанд оруулах
    • Давсан ваннд оруулах
  7. ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэгт 2025 оны 4 сарын 14–18-ны хооронд 5 өдрийн сургалтад сэргээн засахын их эмч С.Жаргалзаяа амжилттай оролцсон.
  8. БНХАУ-ын Анканг хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд их эмч Д.Гэрэлсүрэн 2025 оны 5 сард амжилттай оролцсон.
  9. ДЭМБ-аас АНУ-ын Autism Speaks байгууллагын дэмжлэгтэйгээр боловсруулж дэлхийн улс орнуудад түгээж буй «Хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн асран хамгаалагчдын ур чадварыг сайжруулах сургалт»-ын модулийг Монголд нэвтрүүлэн нутагшуулах туршилтын төслийн хүрээнд 3 ажилтан бэлтгэгдсэн.
  10. НЭМГ-аас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон.
  11. НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран төвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоглоом, тоног төхөөрөмжийг авсан.
  12. Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээг 12 сарын 01-нд байгуулсан.
  13. Японы мастер тогооч Сүзүки Юко төвийн эмчилгээний хоолыг баяжуулах сургалтыг 2025.07.30–08.03-ны хооронд төв дээрээ зохион байгуулсан.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Хүүхдийн сэргээн засах төв Олон нийттэй харилцах, мэдээлэл хариуцсан ажилтан

Утас: 976-(11)341598 Цахим шуудан: info@khantuul.ub.gov.mn