Амьдралын эхний 1000 хоног

Амьдралын эхний 1000 хоног гэдэг нь ураг эхийн хэвлийд бүрэлдэн бий болж, нүдэнд харагддаггүй тэр л мөчөөс эхлэн хүүхэд 2 нас хүртэлх хугацаа юм.
Үүнд:
Жирэмсэн үеийн 270 хоног
1 нас хүртэлх 365 хоног
2 нас хүртэлх 365 хоног багтдаг ба амьдралын эхний 1000 хоног хэмээх хамгийн чухал үе юм.
Эдгээр чухал 1000 хоногуудад л өв тэгш хүн болох эрүүл мэндийн суурь тавигдаж, бие эрхтэний хөгжил гүйцэн дархлаажиж, оюун ухааны хөгжил суурьлаж, бодисын солилцоо программчлагддаг.