Хачигт хазуулсан тохиолдолд юу хийх вэ?
1.Хачгийг сугалах
– Хачиг шигдсэн хэсэгт спирт дусаах
– 30-40 сек хүлээх
– Хямсаагаар 45 хэмийн налуугаар займчуулах хөдөлгөөнөөр хачигны хошууг үлдээлгүй авах
– Битүү саванд хийж Зоонозын өвчин судлалын төвд өгөх
– Хачгийг авсны дараа шархыг спирт, тамедин, иодын уусмалаар халдваргүйжүүлж, боолт хийнэ
2.Сугалж чадахгүй бол эмнэлэгт хандах
– Хачигт хазуулсан тохиолдолд эмнэлэгт хандахгүй бол хачигны төрлөөс хамааран өөр өөр төрлийн хүндрэл үүсэх боломжтой.