1 нас хүрэхэд хүүхэд нярайгаас бага насны үед шилждэг. Хэдийгээр хүүхэд нярайн үеэс эрс өөр болж шүд ургаж, өөрөө явж, үйл хөдөлгөөн хийн, үг яриа хэлэх нь насанд хүрсэн хүнтэй адил мэт байх боловч хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хөгжил, хоол амтлах мэдрэмж, боловсруулах чадвар зэрэг нь ялгаатай байдаг.1-1.5 нас нь хүүхдийн хөхнөөс гарах явц бүрэн дуусаагүй байсан ч энэ хагас жилийн хугацаанд хүүхдийн хооллолтын сэтгэл зүйн бэлтгэл бүрэн хангагдана. Мөн энэ үед хүүхдийн идэж чадах хоол хүнсний нэр төрөл нэмэгдэх боловч бүхэл хоолыг зажлах чадвар төдийлэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Гарны хөдөлгөөн нэлээд хөгжсөн байх тул энэ үед өөрөө гартаа барьж идэж болохуйц хүнс хоолыг хэрэглүүлж хүүхдийн хоол идэх дур хүслийг өдөөж өгөх явдал чухал юм. Гэхдээ гарын шууны хөгжил муу байдаг тул хүүхэд халбага сэрээгээ барьж хооллох хэцүү байдаг. 1.5-2 насны үед хүүхэд халбага сэрээ ашиглан идэх чадвартай болдог. Сүүн шүд ургаж эхлэх тул бага зэргийн зажлууртай хүнсний ногоо болон махыг зажилж идэж чадна. Энэ үед хоолоороо тоглох явдал түгээмэл тохиолдох бөгөөд дуртай дургүй гэсэн ойлголт бас бий болох тул үүнд ээжийн анхаарал хэрэгтэй байдаг. 3-5 насны үед сүүн шүд шүдлэснээр идэж чадахгүй байсан хатуу зүйл мөн бага зэргийн халуун ногоотой, хүчтэй амттай зүйлсийг идэх, амтлах чадвартай болдог. Энэ үед хүүхдийн хэл яриа хөгжиж, өдөр ирэх тутам үгний хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэн ширээний ард суун зөв хооллох дадал хүүхдэд суулгах хэрэгтэй.
Хүүхдийн хооллолтыг дэмжих аргуудаас :
1. Олон төрлийн хоол хүнс болон амтыг мэдрүүлэх. Хүүхдийн амтлах мэдрэмж хөгжих үед аль болох олон төрлийн хүнсийг хоолондоо хэрэглэж хүүхдийн юунд илуу дуртайг мэдэх .
2. Хооллолтын зохистой харьцааг нэг долоо хоногоор тооцох. Өдөр бүр хүүхэддээ амин дэмийг тооцож хооллох нь төвөгтэй тул хоолны зохистой харьцааг долоо хоногоор нь тооцох.
3. Хүүхдийн хоолны дуршил болон ээжийн хоол хийх хүсэл чухал үүрэгтэй. Хүүхдийн шүдлэлтийн үед нь тохируулан аль болох идэхэд хялбар талаас нь бодолцон хоолны орцыг сонгох, гэр бүлээрээ хамтдаа суун хооллож хүүхдийн хоолны дуршлыг бий болгох